Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
“Скай Резорт” нээлтээ хийлээ
2010 оны 11 сарын 14
“Скай Резорт” цанын бааз өнгөрсөн баасан гаригт энэ улирлын нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн даруйдаа өвлийн улиралд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж ховор нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг болсон цанын бааз энэ өвлийн туршид буюу ирэх дөрөвдүгээр сар хүртэл үйлчлүүлэгчдээ хүлээж авах ажээ.

 “М Си Эс”, “Петровис” компанийн хамтран байгуулсан “Скай Резорт” цанын баазын энэ өвлийн нээлтэд “Лемонс”, “Татар” хамтлагийнхан оролцож, өвлийн жавар үргээлээ. Эверестийн оргилд хоёронтаа хүрсэн уулчин Г.Өсөхбаяр эндхийн байнгын үйлчлүүлэгч гэнэ. Өнгөрсөн өвлийн турш шавайгаа ханатал цанаар гулгасан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ өвөл снөүбордоор хичээллэхээр төлөвлөн, нээлтийн өдрөөс бэлтгэлдээ гарав. Цанын шигшээ багийн тамирчид мөн энэ өдөр “Скай Резорт”-д нэг өдрийг өнгөрөөхөөр ирсэн байлаа.

Хотод хангалттай цас унаагүй байхад одоохондоо “Скай Резорт”-ыг очих хараахан болоогүй гэж бодож байгаа бол энэ эндүүрэл. Учир нь уг цанын баазад өвлийн олимпийн түнш  Италийн “TechnoAlpin” компанийн тусламжтайгаар  хиймэл цасны тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь суурилуулсан тул та хэзээ ч очсон сэвсийсэн цасан дээр гулгах боломжтой юм билээ. “СКАЙ РЕЗОРТ”-ынхон өвлийн спортын төрлүүдийг Монголд хөгжүүлэхээр Монголын Үндэсний Олимпийн хороотой хамтран ажиллахаар болсны дагуу гүйлтийн цанын замыг тохижуулахаар төлөвлөсөн нь энэ өвлийн томоохон ажлынх нь нэг гэсэн шүү.

Н. Энх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.