Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Шагайн харвааны шинэ рекорд тогтоолоо
2010 оны 07 сарын 11
Үндэсний их баяр наадмын шагайн харваа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөговь аймгийн Цагаан овоо сумын Т.Идэрзориг ахлагчтай багийн тамирчин 19 настай Мөнх-Эрдэнэ  Монгол Улсын шагайн харвааны шинэ  рекордыг тогтоолоо. Тэрбээр цуваа харваанд 20 харвахаас бүгдийг нь оносон бөгөөд үзэгчдийн хүсэлтээр цааш үргэлжлүүлэн, тасралтгүй 43 харваж, байгаа онолоо. Түүний дараа Болд ахлагчтай багийн харваач 23 харваж хоёрдугаар байрт явна. Манай улсад цуваа харваанд хасааг тасралтгүй оносон дээд хэмжээ 25 байдаг аж

П.Наран


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Наадам-2010
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.