Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Нийслэлийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно
2014 оны 01 сарын 06
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэсэн Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойн өдөр УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн Төрийн ордонд болсон юм.

Энэ тэмцээний салхийг хагалж, УИХ-ын дарга З.Энхболд, Монголын шатрын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар нар нэгэн өвөрмөц хийцтэй монгол шатраар тэмцээний анхны өргийг нүүж байв.



Монголын оюун ухааны музейн захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн оньсон тоглоом урлаач З.Түмэн-Өлзийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтсэн энэхүү шатрыг анх удаа Төрийн ордонд залж, нэр хүндтэй эрхмүүд ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан уламжлалт тэмцээний анхны нүүдлийг хийсэн нь энэ юм. Алт, мөнгөөр шарж, 18 төрлийн 1022 үнэт чулуу шигтгэж урласан энэхүү үнэт, ховор шатрыг урлаж, УИХ-ын даргын ивээл дор зохиогдож буй анхны тэмцээний эхний өргийг эхлүүлж байгаад нь билэгшээж энэ үеэр З.Түмэн-Өлзий гуайд УИХ-ын Тамгын газраас батламж гардуулж байлаа.



УИХ-ын даргын ивээл дор анх удаа зохиогдсон энэ тэмцээнд 132 шатарч оюуны цэц, ур ухаанаа сорьсноос хамгийн өндөр настай нь 93 настай Г.Бүжинлхам, 92 настай Ардын Их Хурлын депутат Ц.Лоохууз нар байсан юм.



Тэгвэл сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах энэхүү уламжлалт тэмцээн УИХ-ын даргын ивээл дор энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна.

Г.НАРАН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.