Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Ерөнхий сайд “Оргил өөд” клубын гишүүн болов
2014 оны 01 сарын 02


“Оргил өөд” явган аяллын клубын гишүүд шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хамт аялжээ. Тус клуб байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч богино хугацаанд маш олон залуус, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэж чадсан юм.

“Оргил өөд” клубын анхны аялал Богд хан уулын Цэцээ гүний оргилыг эзлэх байсан бөгөөд явган аялалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 40 орчим аялагч залуус оролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн аялалд оролцох үеэрээ “Оргил өөд” клубын хүндэт гишүүн болсон бөгөөд тэрээр одоогоос жилийн өмнө ч мөн тус клубын үүсгэн байгуулагч, гишүүдийн хамт  Цэцээ гүний оргилд гарч байсан юм.

Сонирхуулахад, явган аяллын “Оргил өөд” клубын залуус долоо хоног бүрийн ням гаригт сонирхолтой, адал явдалт аялалыг зохион байгуулж хэвшсэн байна.




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.